Бизнес

ТЭСО Фүүдс

ТЭСО Пропертис

ТЭСО Инвестмэнт

Sky Garden Residence

ТЭСО Пропертис нь “Kids First” буюу “Хүүхэд нэгдүгээрт” гэсэн үндсэн концепцыг Сингапурын “CPG” компанитай хамтран боловсруулж, 350 айлын “Sky Garden Residence” орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Төслийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар хосолсон ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх байршилд 2017 онд барьж эхэлсэн бөгөөд орон сууцны төслийн I, II ээлжийн 142 айлын 5 блок орон сууцыг 2022 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулаад байна.

banner

Онцлог

Бидний давуу тал

Хүүхдийн цэцэрлэгтэй ба жилийн 4 улиралд ногоон байх “Winter Garden” төлөвлөгдсөн. Хүүхэд төвтэй нэгдсэн худалдаа, үйлчилгээний төв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гүүрэн гарц. Хотхоны бүх блок руу дамжин орох боломжтой туннел буюу Монголын анхны галерей холболттой. Оршин суугчдын амрах, алжаал тайлах, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних хэрэгцээг дээд зэргээр хангасан бүтээн байгуулалтын цогц шийдэлийг төлөвллөсөн.

banner

Тохижилт

Бүтэц зохион байгуулалт

Нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байгуулахаар төлөвлөсөн. Хотхон дотор автомашины хөдөлгөөнийг бүрэн хориглосон нь оршин суугчид, хүүхдүүд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн  Duplex, Penthouse, Apartment, Dual Key ангиллын орон сууцуудыг цогцоор нь шийдсэн 6.4 га бүхий үйлчилгээ, ногоон байгууламж, спортын талбай, оршин суугчдад шаардлагатай бүхий л үйлчилгээний төв, хувийн болон нийтийн үйлчилгээг бүрэн шийдэж өгснөөрөө онцлогтой.

banner