Бизнес

ТЭСО Фүүдс

ТЭСО Фүүдс

ТЭСО Пропертис

ТЭСО Инвестмэнт

Тэсо Фүүдс

ТЭСО Фүүдс компани нь Монгол орны 21 аймгаас түүхий эдээ бэлтгэн нийлүүлж, 70 гаруй зайрмаг, 30 гаруй ундаа, 18 төрлийн хөнгөн зууш болон бусад 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эрүүл чанартай монгол хүнсний бүтээгдэхүүнийг хүн бүрд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Монголын хүнсний хэрэглээний уламжлалыг шинэчлэгч, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт 20 жилийн туршлагатай ТЭСО Фүүдс компанийн бүтээгдэхүүнүүдийг Монгол орон даяар тархсан 20,000 гаруй сувгаар дамжин хэрэглэгчдэд хүргэдэг.
banner

BusinessItem
logo

Монголчуудын уламжлалт хүнс аарцанд инновац шингээсэн “Бамбар” брэндийн зайрмагийг анх зах зээлд нийлүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн зайрмагны зах зээлд анхдагч болсон түүхтэй.

www.icemark.mn
BusinessItem
logo

“Милко” компани нь Монгол орны нөхөн сэргээгдэх баялаг болох жимс жимсгэнэ, сүү, аарц зэрэг малын гаралтай уламжлалт цагаан идээгээр орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

www.milko.mn
BusinessItem
logo

“Эко кластер” компани нь ТЭСО Группийн хүнсний салбар компаниудын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

BusinessItem
logo

“Домог интернэшнл” компани нь хэрэглэгчдийн стандарт шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг импортолдог. Мөн ТЭСО Группийн салбар үйлдвэрүүдэд гаднын шинэ, дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр чанартай түүхий эд материалыг өрсөлдөхүйц үнээр ханган нийлүүлдэг.

BusinessItem
logo

“Мэйжик Тек Монголиа” компани нь “Хэрэглээний шинэ соёл”-ыг түгээх зорилготойгоор байгуулагдаж, 2022 оны 3-р сараас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.

BusinessItem
logo

“Зөв сервис сольюшнс” ХХК нь 2023 оны 1-р сарын 2-нд ТЭСО Группийн бие даасан компани болж үүсгэн байгуулагдсан. Тус компани нь одоогоор “Харуул хамгаалалт”, “Хоол үйлдвэрлэл”, “Цэвэрлэгээ үйлчилгээ”-ний алба, нэгжийн хүрээнд нийт 63 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хүний хөдөлмөр шингэсэн үйлчилгээгээр дамжуулан харилцагч байгууллагынхаа бизнесийн урт хугацааны үр ашиг, нэр хүнд, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ажилчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцлийг бий болгон ажиллаж байна.

BusinessItem
logo

“Женерал экспорт” компани нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэр “Милко” компанийн бүтээгдэхүүнийг экспортолсон түүхтэй.