ТЭСО Фүүдс
ТЭСО Пропертис
ТЭСО Инвестмэнт
Милко ХХК
7575-6262
www.milko.mn
info@teso.mn
ТЭСО Группээс 2009 онд хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд “Милко” компанийг байгуулсан. “Милко” компани нь Монгол орны нөхөн сэргээгдэх баялаг болох жимс жимсгэнэ, сүү, аарц зэрэг малын гаралтай уламжлалт цагаан идээгээр орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Байгалийн гаралтай эрүүл хүнсний хэрэглээг бий болгох зорилготой “Милко” компани өдгөө шингэн хүнсний үйлдвэр, хуурайшуулах үйлдвэр, хөнгөн зуушны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж, 600 гаруй ажилтан ажиллаж байна.
ISO 9001
Чанарын менежментийн тогтолоо
ISO 22000
Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 50001
Эрчим хүчний менежментийн тогтолцоо
ISO 14001
Байгаль орчны менежментийн тогтолцоо
ISO 45001
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо
2010 оноос “Зөв” брэндийн аарцны ундааг анх хэрэглэгчдэд хүргэж байсан бол өдгөө “100”, “Айберри” шүүс, “Мөнх тунх” ундаа, “Mongolian camel” ингэний хоормог, “Дархлаа” өтгөрүүлсэн шүүс зэрэг 30 гаруй нэр төрлийн шингэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлээд байна. Шингэн хүнсний Милко үйлдвэр нь анх цагт 6,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тетрапак, пет шугамтай байсан. 2021 онд үйлдвэрийн хүчин чадлаа өргөжүүлж, цагт 9,000 ширхэг 330 мл, 200 мл призма савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автомат тетрапак үйлдвэрийн шугамыг нэвтрүүлсэн юм.
2014 онд хатаах үйлдвэр нь өндөр температурт хатаах технологийг нэвтрүүлж, тухайн цаг үеэс “Голден милк” хуурай сүүг Монголын төдийгүй гадаад зах зээлд экспортолж эхэлсэн. 2020 онд үйлдвэрээ өргөжүүлж, цагт 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн нам температурт вакумдаж хатаах технологийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлсэн. Бүтээгдэхүүний ашиг шимийг алдагдуулахгүйгээр хатаадаг технологийг нэвтрүүлснээр “Милко” компани нь “Зөв” хатаасан аарц, “Амин”, “Вита 1000”, “Дархлаа” зэрэг нийт 52 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хатааж, “Милко савлах үйлдвэр”-т савлан зах зээлд нийлүүлж байна.
2005 онд хүүхдүүдийн дуртай “Хаан” чипсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол, өдгөө “Мөнх Тунх” чипсний брэндээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж Монголын чипсний зах зээлийн 23 хувийг дангаар эзэлж байна. Хоногт 75-150 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Кингснэйк” үйлдвэр нь үйл ажиллагаандаа MNS ISO9001:2016, MNS ISO50001 зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлж, хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан 11 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.
2014 онд анх “Зөв” брэнд, “Голден” кофе цай, “Голден милк” хуурай сүү, “Сааль” сүү, “Сааль” 4/1 цайг Хятад, “Голден милк” сүүг Казахстан улс руу экспортолж эхэлсэн. 2020 оноос эхлэн “100 брэнд”-ийн экологийн цэвэр өтгөрүүлсэн чацарганыг АНУ, “Зөв” брэнд, чацаргана, цангис, нэрсний хуурайшуулсан бүтээгдэхүүнүүдээ БНСУ, Япон улс руу тус тус экспортолж байна.
Back
Айсмарк ХХК
Next
Эко Кластер ХХК