ТЭСО Фүүдс
ТЭСО Пропертис
ТЭСО Инвестмэнт

Sky Garden Residence

Хүүхдийн цэцэрлэгтэй ба жилийн 4 улиралд ногоон байх “Winter Garden” төлөвлөгдсөн. Хүүхэд төвтэй нэгдсэн худалдаа, үйлчилгээний төв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гүүрэн гарц. Хотхоны бүх блок руу дамжин орох боломжтой туннел буюу Монголын анхны галерей холболттой. Оршин суугчдын амрах, алжаал тайлах, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних хэрэгцээг дээд зэргээр хангасан бүтээн байгуулалтын цогц шийдэлийг төлөвллөсөн.

Нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байгуулахаар төлөвлөсөн. Хотхон дотор автомашины хөдөлгөөнийг бүрэн хориглосон нь оршин суугчид, хүүхдүүд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Duplex, Penthouse, Apartment, Dual Key ангиллын орон сууцуудыг цогцоор нь шийдсэн 6.4 га бүхий үйлчилгээ, ногоон байгууламж, спортын талбай, оршин суугчдад шаардлагатай бүхий л үйлчилгээний төв, хувийн болон нийтийн үйлчилгээг бүрэн шийдэж өгснөөрөө онцлогтой.

Өмнөх
Sky Park Plaza
Дараах
Содон стандарт цогцолбор хороолол