Тэсо корпораци нь үйлдвэрлэл, худалдаа, барилга, уул уурхайн салбарын бүхий л үйл ажиллгаандаа нийт ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон зочид, олон нийтийн  ХАБЭА-г нэн тэргүүнд тавьж, осол эндэгдэлгүй, аюул эрсдэлгүй ажлын байрыг бий болгож тасралтгүй сайжруулахын зэрэгцээ дараах үүргийг хүлээнэ.

  • Аюултай тохиолдолгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоод болон гадаад сөрөг хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж, болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдлийг үнэлэх, эрсдлийг хянах зан үйлийг төлөвшүүлж хэвшүүлнэ.
  • Монгол улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг чандлан баримталж, хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан үйл ажилллагааны нээлттэй, шударга байдлыг эрхэмлэнэ.
  • Ажилтан бүр осол эндэгдэлгүй ажиллах аюулгүй ажиллагааны соёл, зан үйл ур чадвар, мэдлэгээ тасралтгүй хөгжүүлнэ.
  • Нийт ажиллагсад, гэрээт гүйцэтгэгчид болон зочид, олон нийтэд учирч болох эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны аливаа аюул эрсдлээс урьдчилан сэргийлж, “Үйлдвэрлэлийн осол О байх” гэсэн зарчмыг баримтлан нэвтрүүлнэ.
  • Аюул, аюултай тохиолдолд Үл буруутгах зарчмыг эрхэмлэн ажилтаны хуулинд хүлээсэн эрхийг бүрэн эдлүүлэн түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана .
  • Аюулгүй ажиллагаанд сургагдсан ажилтан бэлтгэх зорилгоор ХАБЭА-н сургалтыг (хандлага + мэдлэг+ ур чадвар = аюулгүй ажиллагаанд сургагдсан ажилтан) гэсэн зарчмыг баримтлан  тогтмол явуулна.
  • Энэхүү үүргээ биелүүлэхийн тулд “Тэсо Корпораци” нь ХАБЭА-н шилдэг туршлага, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэн, үргэлж манлайлж ажиллана.

Тэсо корпораци нь бүхий л үйл ажиллагаандаа ХАБЭА-г нэн тэргүүнд тавьж, шаардлагатай нөөцийг бүрдүүлэн зарцуулна.

Корпораци нь ХАБЭА-н талаар дараахи үүргийг хүлээнэ.

  • Болзошгүй аюулыг урьдчилан тодорхойлж, эрсдлийг нь үнэлэн хянах арга ажиллагааг хэвшүүлнэ.
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг чандлан баримтлана.
  • Удирдах ажилтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үргэлж манлайлан  ажиллана.
  • Ажилтан бүр аюулгүй ажиллагааны мэдлэг ур чадвар, зан үйл соёлоо тасралтгүй хөгжүүлнэ.

Энэхүү үүргээ биелүүлэхийн тулд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

 “ТЭСО” Корпораци нь дээрх бодлогын хүрээнд 2016 онд дараах ажлуудыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэсэн.