Содон хороолол онцлох төлбөрийн нөхцөлөө танилцууллаа.

Жил бүрийн хавар зохион байгуулагддаг барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн “BARILGA EXPO 2017” олон улсын үзэсгэлэн нь Шинэ орон сууц, ҮХХ, Амины орон сууц, Интерьер, экстерьер, ландшафт гадна тохижилтын чиглэлээр 2017 оны 4-р сарын 28-наас 30-нд өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Орон сууц, амины орон сууц, үл хөдлөх хөрөнгө гэх зэргийн барилгын салбарт төсөл хэрэгжүүлж буй 250 гаруй байгууллага, хувь хүмүүс оролцоно.

Энэхүү үзэсгэлэн Содон Хороолол онцлох төлбөрийн нөхцөлөө танилцуулах оролцох гэж байна.

Стандарт цогцолбор Содон хороолол

  1. Арилжааны банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжтой хүмүүс
  1. Ашиглалтанд орсон байр
  • Урьдчилгаа төлбөрийнхөө 25% хүртэлх төлбөрт бараа солилцоо оролцуулах боломжтой.
  • Байр захиалгын гэрээ 3%
  • Урьдчилгаа 30% төлбөрөө 4 хүртэлх сарын хугацаанд бүрдүүлэх боломжтой
  • 101, 102, 103-р байрны сонголтууд болон ашиглалтанд орсон 56,68 мкв байрны 30%-н төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн тохиолдолд нийт үнийн 8%-н урамшуулал олгогдоно. Урамшууллыг  тавилга, цахилгаан бараа авах, дулаан зогсоолын үнийн дүнгээс хасуулах, урьдчилгаа төлбөрөөс хасуулах байдлаар тус тус эдлэх боломжтой.    
  1. Ашиглалтанд орох байр
  • Урьдчилгаа төлбөрийнхөө 25% хүртэлх төлбөрт бараа солилцоо оролцуулах боломжтой.
  • Байр захиалгын гэрээ 3%
  • Урьдчилгаа төлбөрөө байр ашиглалтанд орох хүртэл хувааж төлөх боломжтой.
  • Шинэ захиалгын байрны 30% төлбөрийг 4 сарын хугацаанд төлбөл орон сууцны захиалгын гэрээний нийт үнийн дүнгээс 8%-ийн, ашиглалтанд орох хүртэл /2017.12.31/ төлбөл 6.5%-ийн урамшуулал олгоно. Урамшууллыг  тавилга, цахилгаан бараа авах, дулаан зогсоолын үнийн дүнгээс хасуулах, урьдчилгаа төлбөрөөс хасуулах байдлаар тус тус эдлэх боломжтой.    
  1. Автомашины дулаан зогсоол

Содон хороололд орон сууц авсан хэрэглэгддээ Автомашинй дулаан зогсоолыг 1-10 хүртэлх жилийн хугацаанд Тэсо констракшн ХХК-ийн 0-10%-ийн хүүтэй зээлээр худалдан авах боломжийг олгож байна.

  1. Үйлчилгээний талбай

Содон хороолол үйлчилгээний талбай авхаар сонирхож буй бизнес эрхлэгчдэд түрээслэн, худалдах нөхцөлийг санал болгож байна. Түрээслэн худалдах нөхцөл нь эхний 6 сар түрээслэж, улмаар худалдан авах нөхцлийг санал болгоно. Худалдан авсан нөхцөлд түрээсийн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасах нөхцөлтэй.