Гарчиг: Содон стандарт цогцолбор хороолол “ЭКО СИСТЕМИЙН САЙЖРУУЛАЛТ” амжилттай хийгдэж байна.

Гарчиг: Содон стандарт цогцолбор хороолол “ЭКО СИСТЕМИЙН САЙЖРУУЛАЛТ” амжилттай хийгдэж байна.


Монгол улсын хүн амын 45% нь нийслэл хотод сууршиж байна. Энэ нь Улаанбаатар хот орчмын эко системд бохирдлыг хэмжээг ихэсгэж байна. Үүнд Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаанаас анхаарч олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нилээдгүй хөрөнгө зарцуулж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн эко системийн бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байна.   Үүнийг бууруулах гол бодит боломжуудын нэг нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах юм. Үүнтэй уялдуулан ТЭСО КОНСТРАКШН компаний хэрэгжүүлж буй “СОДОН СТАНДАРТ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ”  төсөл нь орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20%-25%  автомашин, хашаа байршинг үнэ тооцуулах боломжыг захиалагч нартаа олгож байна. Мөн оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчин нөхцлүүдийг хангах зорилгоор дараах ажлуудыг санаачлан амжилттай гүйцэтгэж байна.

Үүнд:

  • 5468,5м.кв талбай  бүхий ногоон байгууламжийг бүрэн тохижуулсан.
  • Автомашины зам болон зогсоолоос тусгаарлагдсан хүүхдийн тоглох, аюулгүй байдлыг бүрэн хангасан тоглоомын талбайг ашиглалтад оруулсан.
  • Бичил цэцэрлэгт хүрээлэн төсөл /Хорооллын дунд төвлөрсөн цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Ажлын явц 30% гүйцэтгэлтэй байгаа ба 2018 оны 7 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулж оршин суугч нартаа хүлээлгэн өгнө/
  • Хороолол дундаа усны нэмэлт цэвэршүүлэгч байршуулсан.
  • Агаар шүүгч бүхий агааржуулалтын системийн суурилуулалт хийгдэж байна.

Оршин суугч бүрийн тав тухтай, аюулгүй орчин нь бидний зорилго юм.  

АЗ ЖАРГАЛД ХӨТЛӨГЧ СОДОН СТАНДАРТ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ