“СОДОН ХОРООЛОЛ”-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН БАРИЛГУУД АШИГЛАЛТАД ОРЛОО

“СОДОН ХОРООЛОЛ”-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН БАРИЛГУУД АШИГЛАЛТАД ОРЛОО


“ТЭСО КОНСТРАКШН” ХХК-ний санаачлан хэрэгжүүлж буй Монголын хамгийн анхны стандарт цогцолбор хороолол болох Содон хороолол нь  тавдугаар ээлжийн барилгаа ашиглалтад оруулж захиалагч нараа хүлээн авахад бэлэн болоод байна.

Бид эхний дөрвөн ээлжийн байруудаа амжилттай ашиглалтад оруулж 2000 гаруй оршин суугч нараа хүлээн  аваад байгаа ба бэлэн байрны үлдэгдэлгүй шинэ оноо угтаж байгаагаа дуулгахад таатай байна. Мөн оршин суугч нарынхаа сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа ба агаарын чанарын индексийг сайжруулах системийг нэвтрүүлж, агаар шүүгчийг цонхонд үнэгүй байршуулж байна.

Тавдугаар ээлжийн барилга болох 110, 111- дүгээр блок барилга нь 27,94-76,33мкв талбай бүхий 1-3 өрөө байрны сонголттой 15 давхар 322 айлын орон сууц бөгөөд барилгын 1 давхарт оршин суугч нартаа үйлчилгээг ойртуулах зорилгоор үйлчилгээний талбайг төлөвлөж, B1 давхартаа дулаан зогсоол төлөвлөгдсөн ба гадна талбайд хүрэлцэхүйц зогсоолыг төлөвлөсөн юм.