"ТЭСО КОРПОРАЦИ" 2017 оны онцлох "Entrepreneur" аж ахуйн нэгжээр шалгарлаа.

"ТЭСО КОРПОРАЦИ" 2017 оны онцлох "Entrepreneur" аж ахуйн нэгжээр шалгарлаа.


МҮХАҮТ-аас жил болгон зохион байгуулдаг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа онцлох аж ахуйн нэгж, байгууллага бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер – 2017” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас “ТЭСО КОРПОРАЦИ” шилдгээр шалгарч алдарт меркуригийн эзэн боллоо.
Тэсо корпорацийн хувьд өөрсдийн брэнд болсон, Монголын уламжлал цагаан идээ ашиглаж хийсэн сүү сүүн бүтээгдэхүүн, жүүс, гоймон зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, олон улсын худалдааны бүсүүдэд экспортлох ажлуудыг амжилттай хийж, экспортын жилийн орлогыг өмнөх оныхоос 4 дахин ихэсгэж, хүнсний экспортын салбарт 1-р байранд бичигдсэн амжилтаар бусдыгаа манлайлжээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хагас тэрбум орчим төгрөг зарцуулж улс орон, нийгэм эдийн засаг, ард иргэддээ зориулж бодитой ажлыг зохион байгуулсан амжилтаараа тус шагналыг хүртсэн юм.