ЗӨВ ААРЦНЫ УНДААНЫ САВЛАГАА ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

ЗӨВ ААРЦНЫ УНДААНЫ САВЛАГАА ШИНЭЧЛЭГДЛЭЭ.


Зөв аарцны ундаа нь үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаасаа эхлэн хэрэглэгчдийн хамгийн дуртай ундаа байсаар ирсэн билээ. Эрүүл мэндийг дэмжих онцгой үйлчилгээтэйг хэрэглэгчид хэзээний мэдэж өдөр бүр хэрэглэж ууж хэвшжээ. Монголын уламжлалт хэрэглээ аарцыг ашиглан амт, чанар сайн, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаагын цаашдын зорилго бол “ЗӨВ” аарцны ундаагаа дэлхийд таниулах, хэрэглүүлэх явдал билээ. Олон улсад зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болохын тулд үйлдвэрийн үйл ажиллагаанд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний түүхий эд, орц найрлагыг сайжруулах, сав баглаа боодлыг шинэчлэх гээд бүх зүйл дээр анхаарах хэрэгтэй юм. Тэгвэл бидний уух дуртай ундаа хүүхэд багачууд, залуус та  бүхэндээ зориулж өнгө үзэмжтэй, барихад амар хялбар болгон шинэчиллээ.

Зөв аарцны ундаа болон 100 нэрс чацарганы ундааны сав шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хүүхэд багачуудынхаа дунд 1 сая төгрөгийн сантай “FLIP BOTTLE IN ZUV CURD DRINK” хэмээн уралдаан зарласан бөгөөд пэйжид  нийт 85 бичлэг ирснээс сонирхолтой байсан 3 бичлэгийг шалгаруулж шагналаа. Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн бүхэнтэй хамт байдагт баярлалаа.

Дэлхийд цор ганц Зөв аарцны ундаа.