ӨӨРИЙГӨӨ АНАГААХУЙ БУЮУ МОНГОЛ ЧАЦАРГАНА.

ӨӨРИЙГӨӨ АНАГААХУЙ БУЮУ МОНГОЛ ЧАЦАРГАНА.


Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. МонголХятадЭнэтхэгБалбаПакистанОросИх БританиФранцДаниНидерландГерманПольшФинландШведНорвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог гэж Википедия дурдсан байна. Гэтэл Монголын чацаргана чанар, агууламжаараа онцгой сайн болохыг Японы судлаачид нотолж байна.

ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ ШҮҮС НЬ ХҮНИЙ БИЕИЙН БҮХИЙ Л ЭРХТЭНД САЙН.

Тэсгим хүйтэн, аагим халуун, хэт хуурай, нарны хүчтэй туяанд тэсвэртэй Монголын чацарганы том жижиг 295 төрөл байгааг тогтоожээ. Чингис хаан цэргийн морьдод чацаргана өгөхийг зарлиг болгож байсан төдийгүй Их хаан өөрөө ч зооглодог байжээ. Мөн ЗХУ-ын сансарын нисгэгчдийн хэрэглэж байсан сансарын туяанаас хамгаалах эмийн найрлаганд чацаргана орж байсныг, 1988 оноос Хятад улс Олимпийн тамирчиддаа хүч тамир оруулахын тулд чацарганыг тамирчдын хүнсэнд оруулдаг болсныг японы эх сурвалжууд хэлж байна. Чацарганыг зүүн зүгийн Хятад, баруун зүгийн Англи хүртэлх өргөн уудам нутагт тархан суусан хүн зоны хэрэглээ болсон Евро-Азийн супер жимс хэмээн тодорхойлжээ. Япончууд монгол чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа нь талархууштай. Нэгэн үе бид ноолууран бүтээгдэхүүнээрээ гайхуулдаг байсан бол одоо Монгол чацаргана гэсэн шинэ монгол бренд бий болж, бидний үзүүлэх нэрийн хуудас нэгээр нэмэгдэж байна.