КОМПАНИЙ ТУХАЙ

Уул уурхайн салбарт 2011 оноос эхлэн Ган Дриллинг ХХК үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн юм. Мөн тээвэр зуучийн салбарт 2012 оноос эхлэн "Төв Азийн Зам" ХХК тус тус байгуулагдаж зах зээлд өөрсдийн байр сууриа тодорхойлон амжилттайгаар ажиллаж байна.

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД

“Ган Дриллинг” ХХК нь 2011 онд байгуулагдаж Монгол улсын хөгжиж буй чухал салбарын нэг болох уул уурхайн салбарт өрмийн мэргэжлийн мастер, техникийн 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Нүүрс, төмрийн хүдэр, алт зэсийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн туршлагатай. 2013 онд бид хайгууллын өрөмдлөгөөс гадна нүүрсний ашиглалтын талбайд тэсэлгээний өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. “Тэсо дриллинг” ХХК нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд БНСУ-ын “Hanjin” болон “Chongwon”, “Young Jin” фирмийн MULTI-30 Power 7000, CWD 900 маркын 5 өрөмдлөгийн машин, тэдгээрт зориулсан зөөх тээвэрлэх машин техникүүдийг ашигладаг.