КОМПАНИЙ ТУХАЙ

Барилга бүтээн байгуулалтын салбарт “Тэсо” корпораци 2012 онд анх Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3520 айлын “Содон” стандарт цогцолбор хорооллыг барьж байгуулсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар уг салбарт барилга угсралтын чиглэлээр “Тэсо Констракшн” ХХК болон бетон зуурмагийн чиглэлээр “Хүннү Конкрет” ХХК зэрэг компаниудыг үүсгэн байгуулж Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Мөн цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД

“ТЭСО констракшн” ХХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2012 онд барилга угсралтын чиглэлээр байгуулагдсан компани юм. “ТЭСО констракшн” ХХКомпани нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын орон сууцны “СОДОН ХОРООЛОЛ” стандарт цогцолбор хорооллыг бүтээн байгуулж байгаа билээ. Хотын хамгийн зөв төлөвлөлттэй "Содон" хороолол нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогц шийдсэнээр та болон танай гэр бүлийн тав тухтай, амар тайван амьдрах боломжийг бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. 2015 оны хувьд Тэсо Констракшн компани нь эхний ээлжийн 416 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж оршин суугчиддаа хүлээлгэн өгсөн бол энэ жил дараа дараагийн барилгын ажил баригдаж эхлээд байна.