КОМПАНИЙ ТУХАЙ

“Тэсо” корпорацийн хүнсний салбар нь анх 2003 онд “АйсМарк” үйлдвэрийн үйл ажиллагаагаар эхлэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Агь” ХХК, “АйсМарк” ХХК, “Милко” ХХК гэсэн нийт 3 салбар компаний 8 хүнсний үйлдвэртэйгээр өргөжин тэлээд байна. Мөн хүнсний салбарт өөрийн гэсэн дотоодын итгэмжлэгдсэн лаборторыг байгуулан тухайн бүтээгдэхүүний анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн бүрээс дээж аван шинжилж чанар аюулгүй байдал төдийгүй, стандартыг хангаж зах зээлд нийлүүлж байна. 2015 оны хувьд “Тэсо” корпорацийн хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлэв.

БҮТЭЭГДЭХҮҮН

АГЬ" ХХК анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирж монголынхоо хэрэглэгчдэд тогтмол хүргэж ирсэнээр зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр суурь эзэлж чадсан залуу компани юм.

2011 онд компани гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлж нэрээ "АГЬ" ХХК болгон “Шилдэг менежмент, дэвшилтэт технологоор, онцгой чанар, цогц үйлчилгээг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үнээр нийлүүлж, зах зээлд тэргүүлэгч байх” эрхэм зорилготойгоор бүтээлч, эрч хүчтэй 150 гаруй ажилтан ажиллагсад ажиллаж байна.

Бидний ашиглалтанд оруулсан баяжуулсан гоймон ЛАПША брэндийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат үйлдвэрийн шугам юм.

2014 онд Лапша гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж улмаар Сакура цагаан будаа Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.