КОМПАНИЙ ТУХАЙ

“Тэсо” корпорацийн хүнсний салбар нь анх 2003 онд “АйсМарк” үйлдвэрийн үйл ажиллагаагаар эхлэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Агь” ХХК, “АйсМарк” ХХК, “Милко” ХХК гэсэн нийт 3 салбар компаний 8 хүнсний үйлдвэртэйгээр өргөжин тэлээд байна. Мөн хүнсний салбарт өөрийн гэсэн дотоодын итгэмжлэгдсэн лаборторыг байгуулан тухайн бүтээгдэхүүний анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн бүрээс дээж аван шинжилж чанар аюулгүй байдал төдийгүй, стандартыг хангаж зах зээлд нийлүүлж байна. 2015 оны хувьд “Тэсо” корпорацийн хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлэв.

БҮТЭЭГДЭХҮҮН

“МИЛКО” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 2010 оноос өөрийн бренд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ нийлүүлж эхэлсэн юм. “Милко” үйлдвэр нь сүү сүүн бүтээгдэхүүний технологиор дэлхийд тэргүүлэгч Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат, цагт 6000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай TBA-8 “Slim Line” төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Мөн 2012 онд үйлдвэрлэлдээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO  9001–ийг нэвтрүүлсэн нь хүнсний хамгийн эмзэг түүхий эд болох сүүг чанар, шимт байдлыг нь алдуулагдахгүй өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр боловсруулах боломжтой болсон. Мөн 2015 оны шинэ бүтэц зохион байгуулалтаар “Агь Импекс” болон “Вит-Ойл” үйлдвэрүүдийг тус тус  нэгтгэж үйл ажиллагаагаа явуулах болсон.