КОМПАНИЙ ТУХАЙ

“Тэсо” корпорацийн хүнсний салбар нь анх 2003 онд “АйсМарк” үйлдвэрийн үйл ажиллагаагаар эхлэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Агь” ХХК, “АйсМарк” ХХК, “Милко” ХХК гэсэн нийт 3 салбар компаний 8 хүнсний үйлдвэртэйгээр өргөжин тэлээд байна. Мөн хүнсний салбарт өөрийн гэсэн дотоодын итгэмжлэгдсэн лаборторыг байгуулан тухайн бүтээгдэхүүний анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн бүрээс дээж аван шинжилж чанар аюулгүй байдал төдийгүй, стандартыг хангаж зах зээлд нийлүүлж байна. 2015 оны хувьд “Тэсо” корпорацийн хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлэв.

БҮТЭЭГДЭХҮҮН

Айсмарк ХХК 2003 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн зайрмаг үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж байна. Айсмарк үйлдвэр нь нийт Монгол улсын зайрмагны зах зээлийн 47%-ийг дангаараа хангадаг бөгөөд ОХУ-ын технологийг амжилттай нэвтрүүлэн шинэ шилдэг брэндүүдийг бий болгож зах зээлд нийлүүлсээр байна. Мөн 2015 оны шинэ бүтэц зохион байгуулалтаар “Кинг Снэйк” үйлдвэрийг нэгтгэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулах болсон.