Барилга бүтээн байгуулалт

Барилга бүтээн байгуулалтын салбарт “Тэсо” корпораци 2012 онд анх Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3520 айлын “Содон” стандарт цогцолбор хорооллыг барьж байгуулсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар уг салбарт барилга угсралтын чиглэлээр “Тэсо Констракшн” ХХК болон бетон зуурмагийн чиглэлээр “Хүннү Конкрет” ХХК зэрэг компаниудыг үүсгэн байгуулж Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Мөн цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

“ТЭСО констракшн” ХХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2012 онд барилга угсралтын чиглэлээр байгуулагдсан компани юм. “ТЭСО констракшн” ХХКомпани нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын орон сууцны “СОДОН ХОРООЛОЛ” стандарт цогцолбор хорооллыг бүтээн байгуулж байгаа билээ. Хотын хамгийн зөв төлөвлөлттэй "Содон" хороолол нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогц шийдсэнээр та болон танай гэр бүлийн тав тухтай, амар тайван амьдрах боломжийг бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. 2015 оны хувьд Тэсо Констракшн компани нь эхний ээлжийн 416 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж оршин суугчиддаа хүлээлгэн өгсөн бол энэ жил дараа дараагийн барилгын ажил баригдаж эхлээд байна.  

Хүннү Конкрет ХХК нь 2011 онд БНХАУ-аас HONG DA HZS60 бүрэн автомат удирдлагын системтэй  бетон  зуурмагийн  үйлдвэрийг  байгуулсан  бөгөөд  цагт  -60  м3  өдөрт  1200  м3  зуурмагыг  захиалгаар үйлдвэрлэдаг. 2013 онд үйл ажиллагаагаа улам тэлж ZOOMLION HZS180 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагын үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт-180м3 өдөрт  3600 м3 бетон зуурмаг захиалгаар үйлдвэрлэх боломжтой үйлдвэрлэлээр өргөжиж тэлсээр байгаа билээ. Мөн 8м3 20 миксер машин  ECP60CS-5, ECP58CS-5  метр өндөрт бетон зуурмаг шахах насост 2 машинаар барилгын бетон цутгалын ажлыг хийж гүйцэтгэдэг туршлагатай баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн лабораторид бүтээгдэхүүний чанарт шинжилгээ хийхийн зэрэгцээ түүхий эд материалаас дээж аван шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.