Яагаад Тэсо гэж?

Манай компанийг сонгосноор Таньд дараах боломжуудыг олгох болно

  •      Монголын томоохон ТОП  компаниудын нэг Тэсо корпораци 
  •      Үндэсний үйлдвэрлэлд гар бие оролцон хүнсний салбарт тэргүүлэн ажиллаж буй нэр хүндтэй корпорацийн нэгэн хэсэг болох 
  •      Бизнесийн олон салбарт өөрийн сонголтын дагуу ажиллах, мөн мэдлэг чадвараа дээшлүүлэх, сурч хөгжүүлэх,  үнэлүүлэх боломжийг олгох
  •      Ажилтны шинэ санал, санаачлагийг ямагт дэмжин сайшаадаг

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Тэсо корпорацийн хүний нөөцийн бодлого нь нээлттэй эрх тэгш байх зарчимд тулгуурлан байгууллагын соёл, үнэт зүйлсийг илэрхийлсэн, сэтгэлтэй ажилтнуудыг бий болгох, төлөвшүүлэх урт хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэн тогтоон барихад оршино.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

     Анкетны сонгон шалгаруулалт

     Анхан шатны ярилцлага

     Мэргэжлийн шалгалт

     Дараагийн шатны ярилцлага

     Даалгавар өгөх /шаардлагатай тохиолдолд/

     Эцсийн шатны ярилцлага

     Шийдвэр гаргалт

 

Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг хийж гүйцэтгэх 
  • Гадаад зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, гадаадын харилцагчидтай харилцах, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулж үр ашигтай хамтын ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах
Ажлын байранд тавигдах шаардлага:

 - Бизнесийн удирдлага болон гадаад харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх 

- Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй / 

- Тухайн хэл дээр албан бичиг төлөвлөх, мэйл бичих, гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт бизнесийн харилцаатай холбоотой ажлуудыг хийх чадвартай байх

- Гадаад худалдаа импортын чиглэлээр  ажилласан байсан туршлагатай 

- Алба салбар болон гадаад харилцагч нарын харилцаа уялдаа холбоог хангаж ажиллах чадвартай байх 

- Бараа бүтээгдэхүүний үнийн санал, захиалгууд дээр шинжилгээ судалгаа хийх чадвартай байх 

 

Онлайнаар анкет бөглөх хэсэг засвартай байгаа тул та дараах хаягаар товч намтараа илгээгээрэй

И-Мэйл: budjargal@teso.mn

Нийтэлсэн огноо: 2017-н оны 06-р сарын 15

Анкет аваx сүүлийн огноо: 2017-н оны 06-р сарын 30

Анкет бөглөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Төслийн зорилгыг биелүүлэх үүрэг хүлээж, төслийн төлөвлөгөө боловсруулах,       - Хүний нөөц, санхүүгийн болон санхүүгийн бус нөөцүүдийг үр ашигтайгаар төлөвлөх, - Төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, 

- Төслийн бичиг баримт боловсруулах, төслийн гүйцэтгэл, нөхцөл байдалд шинжилгээ хийх, явцын тайланг тайлагнана. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Бизнесийн удирдлага, Маркетинг, санхүүгийн удирдлагын чиглэлээр баклавр түүнээс дээш зэрэгтэй

- Төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн - Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх

- Төслийн менежерээр 2-оос дээш жил ажилласан байх

- Дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрсдэл, хууль эрх зүй, өрсөлдөгчийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй

- Хувийн зохион байгуулалт сайн, тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах чадвартай

- Орчиндоо дүгнэлт хийж, нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргах чадвартай

- Багаар болон бие даан ажиллах чадвартай

                                                                           Нэмэлт мэдээлэл:

Анкет

- Цээж зураг

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Дипломны хуулбар

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс "ТЭСО КОРПОРАЦИ" -ийн төв 
байран дээр ирж анкет бөглөх эсвэл hr@teso.mn хаяг руу өөрийн CV 
буюу намтараа илгээж болно. Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.

   И-Мэйл:: Ider.a@teso.mn

Нийтэлсэн огноо: 2017-н оны 06-р сарын 15

Анкет аваx сүүлийн огноо: 2017-н оны 06-р сарын 29

Анкет бөглөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

- Худалдааны төлөөлөгчдийг удирдан зохион байгуулах, борлуулалтын төлөвлөгөөг хангах, нэмэгдүүлэх ажил үүргийг хийж гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Бизнесийн удирдлага болон санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Худалдааны байгууллагад Маркетинг, борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан бол давуу тал болно.

- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

- Мэргэжлээрээ 1-с ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай

- Ажлын ачаалал даах чадвартай, 

- Аливаад өөриймсөг ханддаг, хандлага сайтай

- Хувийн зохион байгуулалт сайтай 

- Хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй

 

Онлайнаар анкет бөглөх хэсэг засвартай байгаа тул та дараах хаягаар товч намтараа илгээгээрэй

И-мэйл:: ider.a@teso.mn

Нийтэлсэн огноо:2017-н оны 06-р сарын 15

Анкет авах сүүлийн огноо:2017-н оны 06-р сарын 22

 

Анкет бөглөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

-Корпорацийн хэмжээний бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын фүнцийг хариуцан ажиллах

-Төв компанийн бусад чиг үүргийн хүний нөөцийн менежерүүдийг ахлаж ажиллах

-Хариуцсан чиг үүргийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх, шинэ арга ажиллагааг хэвшүүлэх

-Чиг үүргийн болон шугаман удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, журмуудыг хэрэгжүүлэх, ажлаа тайлагнах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын фүнкц дээр ажлын өндөр туршлагатай
  • Хүний нөөцийн чиглэлээр 4-с дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
  • Багийг удирдан зохион байгуулах,чиглүүлэг, заавар зөвөлгөө өгч ажиллах чадвартай
  • Хүний нөөцийн орчин үеийн шинэ хандлагуудыг судлаж, байгууллагын соёлтой уялдуулан үйл ажиллагаанд нэвтрүүлэх чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй

 

 

Онлайнаар анкет бөглөх хэсэг засвартай байгаа тул та дараах хаягаар товч намтараа илгээгээрэй

И-Мэйл:: ider.a@teso.mn

Нийтэлсэн огноо: 2017-н оны 06-р сарын 14

Анкет аваx сүүлийн огноо: 2017-н оны 06-р сарын 28

Анкет бөглөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Корпорацийг худалдан авалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт ажил санаачлах хэрэгжүүлэх

- Дотоодын төлөвлөгөөт хяналтын хэрэгжилтийг хянах

- Дотоод гадаад худалдан авалтын албадын дүрэмж журмыг сайжруулах санал боловсруулах, мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллах

- Худалдан авалтын замын зурагт хяналт тавих

- Маркетинг борлуулалтын мониторинг

- Төсөл хөтөлбөр удирдамжийн худалдан авалтын үл тохирлыг илрүүлэх залруулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Санхүүгийн удирдлага, нягтлан бодогч мэргэжилтэй

- Аудит, хяналт шалгалтаар ажиллаж байсан туршлагатай

- Асуудлыг зөв тодорхойлж, оновчтой шийдвэр гаргах чадвартай

- Санхүү ня-бо бүртгэл, хяналтын байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай

- Процессийн загварчлал, хяналтын тогтолцоог тодорхойлж байсан туршлагатай

- Статистик дүн шинжилгээ хийх, хандлага тодорхойлох туршлагатай байх

   

   Онлайнаар анкет бөглөх хэсэг засвартай байгаа тул та дараах хаягаар товч намтараа илгээгээрэй

   И-Мэйл:: Ider.a@teso.mn

Нийтэлсэн огноо: 2017-н оны 06-р сарын 13
Анкет аваx сүүлийн огноо: 2017-н оны 06-р сарын 27
 
Анкет бөглөх

ОЮУТАН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ

  • Эзэмшиж байгаа мэргэжилдээ сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байх
  • Сурлагын голч дүн 2.8-с дээш байх
  • Голч дүн хүрээгүй тохиолдолд Захиргаа, хүний нөөцийн албаны даргын   зөвшөөрлийг авч гарын үcэг зуруулсан байх
  • Хүний нөөцийн менежер болон, дадлага хийх алба, салбар, нэгжийн удирдлага уулзаж зөвшөөрсөн байх
  • Дадлагажигч оюутны дадлагын удирдамж байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Ажил горилогч: 

  •      Анкет /цаас ба онлайн хэлбэрээр/
  •      1 хувь зураг /фото цаас ба онлайн хэлбэрээр/
  •      Цахим иргэний үнэмлэхний хуулбар 
  •      Диплом мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  •      Оршин суугаа газрын тодорхойлолт
  •      Эмчийн үзлэгийн хуудас /анхан шатны ажилчид/

Дадлагажигч оюутан:

  •      Оюутны анкет /Маягт 13-HRD-RS-08/
  •      Цахим иргэний үнэмлэхний хуулбар
  •      1% цээж зураг
  •      Сургуулийн томилолтын хуудас
  •      Дүнгийн тодорхойлолт
  •      Дадлагын удирдамж

Хүний Нөөцийн албанаас явуулж буй хөтөлбөр