ТЭСО Групп

ТУЗ

Бид

ТУЗ

Удирдлага

Амжилт

banner

ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга

О.Дамжин

ТЭСО Групптэй хамтын үнэ цэнийг бүтээж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье! Сумын төвийн гэр бүлийн жижиг бизнесээс эхлэлтэй ТЭСО Группийн үйл ажиллагаа өнгөрсөн 20 жилд тасралтгүй нэвтрүүлсэн инновац, тууштай хөдөлмөрийнхөө үр дүнд Монголын топ групп компанийн эгнээнд багтахаас гадна улсдаа хүнсний экспортоор тэргүүлэгч нь болж бидний төсөөлж байснаас илүү амжилтад хүрчээ. Өнөөдрийн ТЭСО Групп бол нэг гэр бүлийнхний бүтээсэн гэхээс илүү 20 жилийн турш сэтгэл, оюунаа зориулан ажилласан үе үеийн ажилтнууд, хэрэглэгчдийн бүтээсэн хамтын бизнес билээ. Тэр цагаас одоог хүртэл бизнесийн бүхий л боломжийг эрэлхийлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго байсаар ирсэн. Мөн бид гаднын сайн туршлагаас байнга суралцаж, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тасралтгүй инновац шингээдэг нь өнөөдрийн амжилтын үндэс байлаа. Ирэх жилүүдэд бид экспортоос гадна дэлхийн хэмжээний чанар стандартыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлэх уламжлалт тогтолцоогоо орхигдуулахгүй. Процессоо хялбарчлан бүтээмжээ өсгөөд, ажилтнаа дэмжих нь Дэлхийд өрсөлдөх зорилгодоо хүрэхэд улам дөхөм болгоно гэдэгт бид найдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд итгэж, Монголын уламжлалт, инновац шингээсэн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэсэн хэрэглэгч, бизнесийн хамтрагч түншүүд, үе үеийн ажилчдадаа талархал илэрхийлж, ТЭСО Группийн дараагийн 20 жилийн амжилтыг дэлхийн хамгийн шилдэг технологийг ашигладаг олон улсын үйлдвэртэй компани болсон байхаар хэмжихийг хүсэж байна.